Домэйн бүртгэлийн нөхцөл
1. Үйлчилгээний хүрээ
Nuul Digital нь домэйн нэрийг бүртгүүлэх, сунгах, шилжүүлэх үйлчилгээг үйлчлүүлэгчийн өмнөөс зуучлан гүйцэтгэнэ. Албан ёсны бүртгэлийн эрх registry.mn / NIC.MN-д харьяалагдана.
2. Бүртгэгчийн үүрэг
Та зөв, бодит мэдээлэл өгөх, шаардлагатай бичиг баримтыг захиалгын дараа 3 ажлын өдрийн дотор илгээх үүрэгтэй. Худал мэдээлэл өгсөн тохиолдолд бүртгэл цуцлагдаж болно.
3. .mn домэйны бодлого
.mn домэйны хэрэглээ, хориглосон агуулга, маргааны шийдвэрлэлтийг NIC.MN-ийн албан ёсны бодлого зохицуулна. Дэлгэрэнгүй: https://registry.mn
4. Сунгалт ба хугацаа
Домэйн нь ихэвчлэн 1 жилээр бүртгэгдэнэ. Сунгалтын сануулга имэйлээр илгээгдэнэ. Хугацаа хэтэрсний дараах grace period-ийг бүртгэлийн байгууллага тодорхойлно.
5. Буцаалт
Төлбөр төлсний дараа домэйн бүртгэгдсэн тохиолдолд буцаалт хийгдэхгүй. Бүртгэл амжилтгүй болсон тохиолдолд бүрэн буцаалт эсвэл өөр нэр сонгох боломж олгоно.
6. Nuul Digital-ийн хариуцлага
Бид төлбөр баталгаажснаас хойш 24 цагийн дотор домэйныг идэвхжүүлэхийг зорьдог. Гуравдагч этгээдийн бүртгэлийн системийн сааталд шууд хариуцлага хүлээхгүй.
7. Холбоо барих
Домэйнтэй холбоотой маргаан, асуултаар hello@nuul.digital хаягаар холбогдоно уу.